Цагдаагийн алба хаагчдад эрүүдэн шүүлгэсэн иргэн нас баржээ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэнийг байцаах үедээ эрүүдэн шүүжээ. Улмаар иргэнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид 3 сар хорьсон байна. Хоригдож буй иргэн долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж, Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байх явцдаа өчигдөр буюу 23-ны өдөр нас баржээ.
Уг цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон АТГ-т шалгаж байна.