Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Үүнд,
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны төсвийн хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл
- Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн
- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал багтжээ.