ҮЙЛ ЯВДАЛ:  “Харанга” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Амьдрал” амьд хөгжмийн наадмын хэвлэлийн хурал болно

Наймдугаар сарын 5-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Эрдмийн их сургуульд“Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургууль-2024”-ийн нээлтийн ёслол болно.

-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало манай улсад айлчилж байна-

10:00 цагт: ГХЯ-нд: Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

11:10 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало нар албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцоно.

11:20 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төв шууданд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн талаар мэдээлнэ.

13:30 цагт: МҮХАҮТ-д: Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн холбоодын саналыг тусгах хэлэлцүүлэг болно. Утас: 9910-7371, 9903-4043.

Соёл урлаг:

14:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Харанга” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Амьдрал” амьд хөгжмийн наадмын хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8893-7492.

-“Монгол арт галерей”-д: Зураач, барималч, бясалгагч Л.Энхтайваны 60 насны ойд зориулсан уран зураг, баримлын “Хүн цэцэгс-1” бие даасан үзэсгэлэн 8-р сарын 10 хүртэл гарч байна.

Спорт:

-“Парис-2024” Олимпын сонгомол болон чөлөөт бөхийн барилдаан эхэлнэ. Монголын бөхчүүдийн барилдаан 68 кг-ын жингээр эхэлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *