ЭМЯ: Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна
Улаанбурхан өвчний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК хуралдаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ
Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд 2024 оны эхний долоодугаар сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг бүрдүүлэх, хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн хяналт, тандалтыг идэвхжүүлэх, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хуралдаанд танилцууллаа.