Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлнэ
Парис 2024 зуны олимпын чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлнэ. Чөлөөт бөхийн төрөлд Жүдо бөхийн дараа хамгийн олон буюу 9 тамирчид оролцож байна. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг олимпын эрх олгох тэмцээнүүдээс доорх тамирчид маань эрхээ авсан билээ.
- 50кг, Долгоржавын Отгонжаргал
- 53 кг, Бямбасүрэнгийн Хулан
- 62 кг, Пүрэвдоржийн Орхон
- 68 кг, Энхсайханы Дэлгэрмаа
- 76 кг, Энх-Амарын Даваанасан
- 65 кг, Төмөр-Очирын Тулга
- 86 кг, Бямбасүрэнгий Бат-Эрдэнэ
- 125 кг, Мөнхтөрийн Лхагвагэрэл
- 57 кг, Болдсайханы Хонгорзул
Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн -68 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2021 оны Азийн аваргын мөнгөтэй 25 настай Энхсайханы Дэлгэрмаа зодоглоно.
Түүний барилдаан “Champ-de-Mars Arena” цэнгэлдэхийн “Б” дэвжээнд болох бөгөөд барилдаанууд 21:00 цагаас эхэлнэ. Дэвжээний найм дахь барилдаан Э.Дэлгэрмаа болон Токиогийн олимпын хүрэл медальт, 2021 оны Ази, Дэлхийн аварга Киргизийн 24 настай Мээрим Жуманазарова нарын хооронд болно.
Тэдний ялсан нь үргэлжлүүлэн шөвгийн наймд Венесуэлийн Солейми Антони Карабаяо Эрнандез болон Японы Нонока Озаки нарын ялсантай барилдана.