Усанд живж байсан гурван иргэнийг аварчээ
Увс аймаг, Малчин сум, Баянхайрхан багийн “Хар тэрмис” гэдэг газарт “Хяргас” нуурын усанд усны мотоциклтэй явж байсан 3 иргэн эргээс 30 метрийн зайд осолдсоныг усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн гэсэн дуудлагыг наймдугаар сарын 4-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Э/56 настай, эрэгтэй, иргэн А/50 настай, эмэгтэй/ нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн иргэн Б /10 настай, эрэгтэй/ нь усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгсөн.