Ханхүү Харри: Эргэлзээд байгаа бол вакцины асуудлаас зайгаа барих хэрэгтэй

Америкын комедиан, 54 настай Жое Роган Ханхүү Харрид “Чамд хэн бүх хүмүүс дархлаажуулалтад хамрагдах ёстой гэж хэн зааж өгөөд байгаа юм бэ?” гэсэн утгатай асуултыг  тавихад тэрээр “Хэрвээ энэ мэтийн асуулт тавих хэмжээнд эргэлзэж, эсэргүүцэж байгаа бол энэ асуудлаас хол байгаарай” хэмээн сануулжээ.

Тухайлбал ханхүү Харри Дакс Шепардын подкастад зочноор оролцсон бөгөөд энэ үеэр хамт уригдан орсон комедиан Жое Роган “Эрүүл, идэр насны хүмүүс вакцин тариулах албагүй биш гэж үү?” гэсэн санааг хүчтэй илэрхийлж байсан юм.

Мөн тэрээр “Ямар ч эрүүл саруул биетэй хүн, хууч өвчингүй бол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллосноор өөрийнхөө дархлааг дэмжиж чадах байтал 21 нас хүрсэн л бол заавал вакцин тариулах шаардлагатай гэх нь тэнэг хэрэг юм.” гэж нэмэн хэлжээ.

Хөтлөгч Шепард Роганы үзэл бодлыг эсэргүүцэлгүй сонсож өгсөн бол ханхүү Харри 190 гаруй мянган сонсогчтой подкастын дундуур Роганы эл үгэнд ихээхэн дургүйцсан хариу үйлдэл үзүүлсэн юм.

Тухайлбал Харри “Амнаас гарч байгаа үгсээ хянаж сурах хэрэгтэй. Дараа нь үр дагавраа амсаж байхын оронд үгс бүрээ бодсон нь дээр. Хэрвээ бусдыг дархлаатай болоод, өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжийг нь буруушаагаад байгаа юм бол энэ асуудлаас хол байх хэрэгтэй” хэмээн анхааруулжээ.

Тэрээр эхнэр Меган Марклтайгаа хамтран дэлхий дахинд боломж бололцоо дутмаг хүмүүсийн дархлаажуулалтыг эрчимжүүлж, туслалцаа үзүүлэх томоохон хандивын үйл ажиллагаанд эрчимтэй оролцож, бусдыг уриалаад байгаа билээ.

Эх Сувалж: www.complex.com

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *