Анхны болзооныхоо дараа 65.000 зурвас бичсэн эмэгтэйг цагдаад бүртгүүлжээ
Бид бүгд болзооныхоо дараа зурвас бичих тал дээр эргэлзэн тээнэгэлзэж, юу бичхээ үл мэдэн эсхүл хэтэрхий их зурвас илгээснээсээ болж ичиж, сандарч байсан удаатай.
Гэвч хэн маань ч хэт их бичлээ гэхэд 65.000зурвас илгээж нөгөө хүнээ зовоодоггүй биз.
Адес гэх энэ эмэгтэй онлайн аппликэйшнээр танилцсан залуутайгаа анх удаа болзоод, болзооны дараагаас өнөөх залуу өөрийг нь үл тоож, зугтаад байгааг анзаарчээ.
Тэр үеэс эхлэн эмэгтэй маань эл үйлдлийг нь хайр сэтгэлээ туршиж байна гэж ойлгоод залуу руугаа зурвас илгээж эхэлжээ.
Ойролцоогоор 1 жилийн турш 65.000 орчим зурвас илгээсэн ч огт хариу авч чадаагүй тэрээр эцэст нь тэсгэл алдаж, залуугийн байшинд нууцаар нэвтэрчээ.
Ингэснээр залуу аюулгүй амьдрах аргагүй болсноо ойлгож, цагдаад дуудлага өгч, эмэгтэйд хэргийн бүртгэл үүсгэсэн байна.
Анх ийнхүү хэрэг үүсгүүлэн шалгуулж, шүүх хурал болсны дараа эмэгтэй 4 орчим жил хоригдох ял авах байсан ч тохиролцоо хийн, нөхөн төлбөр өгснөөр хорих ялаас чөлөөлөгдөхболомжтой байсан байна. Харамсалтай нь Адес уг тохиролцоог мөн л хайр сэтгэлээ шалгаж байна хэмээн үзэж, татгалзсан бөгөөд үүнийхээ үр дүнд хорих ял авчээ.
Дурласан Шувуухай:
Гэвч тэрээр сайн хүмүүжигч байж, зан авирын хувьд эерэг нөлөө үзүүлж байна гэх шалтгаанаар шоронгоос суллагдан одоо эрх чөлөөтэй амьдарч байгаа гэнэ.
Тэрээр нэг жилийн хугацаанд залуу руу 65.000 зурвас илгээхдээ өдөрт 500 гаруйг ч илгээж байсан удаа бий гэнэ. Та арай хэн нэгэнд ингэж хүчтэй татагддаг юм биш биз?
Эх Сурвалж: www.thepremierdaily.com