УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түтгэлзэхийг хүсэж, мэдэгдэл гаргалаа
УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ гарган, мэдэгдэл гаргажээ.
Тэрээр “Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна. Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж, иргэн хүний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна” гэжээ.