Цаазаар авахуулсан залууг 70 жилийн дараа цагаатгажээ

АНУ-ын цахилгаан сандал түүхэнд цаазаар авахуулсан хамгийн залуу хүнийг 70 жилийн дараа цагаатгасан байна. Жорж Стинни Жуниор 1944 онд 14 настай байхдаа 11 настай Бетти Жүнь Бинникер, 7 настай Мэри Эмма Темза нарыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж цаазаар авахуулсан.

Охид хамгийн сүүлд Өмнөд Каролина мужийн Алколу тосгонд Жорж болон түүний дүүтэй ярьж байгаа нь харагджээ. Дараагийн өдөр нь охидын цогцсыг толгойдоо хэд хэдэн гэмтэл авсан байдалтай олсон байна. Цагдаа нар охид Жоржтой ярьж байсныг мэдээд түүнийг баривчилжээ. Түүнийг эцэг эх, өмгөөлөгч, гэрчийн оролцоогүй ганцаар нь байцаасан байна. Дараагаар нь цагдаа нар Жоржийг хоёр охидыг хөнөөсөн гэж хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдэгдсэн аж. Түүний шүүх хурал хоёрхон цаг үргэлжилж, Жоржид шүүхээс гаргаж өгсөн өмгөөлөгч ямар ч гэрч дуудаагүй байна.

Жоржийг хэрэг үйлдсэн гэх ямар ч биет баримт байгаагүй боловч шүүгч нар түүнийг хүн амины хэрэг үйлдсэн гэж үзэн цаазаар авах ял оноожээ. 2014 онд түүний үеэлүүд давж заалдан Жоржийг цагаатгуулсан юм.

Эх сурвалж: UNILAD

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *