Дэлхийг ажиглах хиймэл дагуулын тоо нэмэгджээ
NASA, Европын Сансар Судлалын Агентлаг (ESA), Японы Сансар Судлалын Агентлаг (JAXA) нар шинжлэх ухааны ажиглалт хийх боломжтой хиймэл дагуулуудын тусламжтай дэлхийн нийгэм ба хүрээлэн буй орчинд гарч буй асуудлуудыг тоймлон бүртгэдэг ажээ.
Тэд дэлхийг илүү өргөн цар хүрээнд судлахын тулд шинээр зургаан төрлийн салбарт ажиглалт хийх боломжтой болгож, тэдгээр хиймэл дагуулуудын тоог нэмсэн байна.
Үүнд: Агаар мандал, биомасс, далай тэнгис, ус, дэлхийн мөст гадаргуу (cryosphere) зэрэг багтах юм.
Эдгээр мэдээллийн тусламжтай дэлхийн аль ч хэсэг дэх хүний үйл ажиллагаа болон байгаль, хүрээлэн буй орчны өөрчлөгдөх үйл явцыг цаг тухайд нь харах боломж бүрдэх ажээ.
Эх сурвалж Vaddamagazine
Г.ОЮУНТУЯА