|

Зураг төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төв байгуулахыг санал болгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ, БНХАУ-тай зураг төслийн хөрөнгө оруулалтын төвийг Улаанбаатар хотод байгуулахыг санал болгожээ.

“Гурван талын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, хий дамжуулах хоолой тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотод гурван улсын хамтарсан зураг төслийн хөрөнгө оруулалтын төв байгуулах, энэ асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч пүрэв гарагт Самарканд хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ын удирдагчидтай хийсэн гурван талын уулзалтын үеэр хэлсэн байна.

“Монгол Улс гурван талын хамтын ажиллагааны төвийг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураг, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн зурвас /коридор/ байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван талын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

 

Эх сурвалж: Montsame.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *