Б.Пүрэвдорж “Аймгууд наадмаа хийхдээ өөр аймгийн бөхийг барилдуулдаггүй асуудлыг болих хэрэгтэй
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Аймгууд наадмаа хийхдээ өөр аймгийн бөхийг барилдуулахаа больсон. Өөр аймгаас ирсэн бөхчүүдэд бүртгэл дүүрсэн гэдэг ч цаанаа бөхийнх нь тоо бүрдээгүй байж байдаг.
Спорт гэдэг цаг хугацаатай. Үндэсний бөх бол уламжлалынхаа дагуу хаана ч очоод барилдах боломжтой спорт” гэв.