Эмч, ажилтнууд цалин урамшуулалтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлав
Засгийн газрын хуралдаанаас “улаан бүсэд” ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор төсвийн тодотголд тусгаад байгаагаа өчигдөр мэдэгдсэн.
Харин эмч нарын зүгээс өнөөдөр цалин урамшуулалтай холбоотой асуудлаар “Эмч нар энд хүрээд хөрлөө” сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос зохион байгуулж буй хурал 11 цагт МҮЭСТО-ны бага зааланд.болох аж.