|

“Монгол гэр бүл”-өдөрлөг зохион байгуулав

Олон Улсын Гэр бүлийн өдөр буюу 5 дугаар сарын 15-ны өдрийг угтан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол гэр бүл” өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.
Гэр бүлийн аз жаргалыг бүрдүүлэх гишүүн бүрийн тэгш байдал, хайр хүндлэл, үнэ цэнэ, эерэг харилцааг бий болгоход чиглэсэн өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож нэг өдрийг гэр бүлээрээ дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Өдөрлөгийн үеэр тайзны хөтөлбөрт арга хэмжээ, номын асар, өртөөчилсөн үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, задгай талбайд соёл, урлагийн олон арга хэмжээнүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэл, Баянзүрх дүүргийн соёл урлаг, боловсролын газрууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улсын 3,457,548 иргэн 941,547 өрх гэр бүлд хуваагдан амьдарч байна.
НҮБ-аас энэ жилийн гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хүн ам зүйн өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихөд уриалж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *