|

Залилагчид шинэ түвшинд гарч, залилуулагч нар бахь байрандаа үлдэв

Сүүлийн үед гэлтгүй бүхий л цаг үед “Залилан”-гийн гэмт хэргийн асуудал хөндөгдсөөр байдаг. Ялангуяа цар тахлаас үүдэн Монгол улсын иргэдийн цахим хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан “Цахим залилан” сүүлийн хоёр жилийн хугацаанд өсөх хандлагатай болсон байна.

-Хоногт 24 хүн цахим залилангийн хохирогч болж байна-

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас гаргасан тоон мэдээгээр хоногт 24 хүн цахим залилангийн хохирогч болж байна. Насны хувьд 12-75 насныхан цахим залиланд гол төлөв өртөх болжээ.   Харин хохирлын хэмээг авч үзвэл :

  • 2019 онд 13 тэрбум төгрөг
  • 2020 онд 67.2 тэрбум төгрөг
  • 2021 онд 115 тэрбум гаруй төгрөг болж өссөн байна.

Нийт залилан мэхлэх гэмт хэргийн 10 орчим хувь шүүхээр шийдэгддэг байна. Үүнээс харвал залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх нь өвсөн дундаас зүү хайх шиг амаргүй ажил аж. Цахим залилан үйлддэг этгээдүүд хуурамч нэр, зураг, дансны мэдээлэл ашиглан бусдыг залилдаг учир хэргийн цаад жинхэнэ эзэн хэн байж болох нь толгойн өвчин болсоор замхрах нь олонтоо.

Цар тахлын үеэс эхлэн онлайн худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа боловсронгуй болж хөгжиж ирсэн. Үүнийгээ дагаад ажил ихтэй, завгүй иргэд утсаа оролдох зууртаа гэргийнхээ хүнс, ахуйн хэрэглээний бараа, өөрийн хувийн хэрэглээний зүйлс гээд бүгдийг цахимаар сонгон өөрийн хүүсэн газраа хүргүүлэн авах болсон. Гэтэл сайны хажуугаар саар гэж элдэв хуурамч зурагтай хаягнууд борооны дараах мөөг шиг олширч. Солонгос, Хятад, Турк гэх зэрэг улсуудаад хямд чанартай бараа захиалгаар зарж байна гэж иргэдийг мэхлэх болов. Авах юмсан гэж хардаг цамц нь цэлгүүрт 175.000 төгрөгийн үнэтэй байхад онлайн дэлгүүрт талын тал үнээрээ худалдаалагдаж байхыг харвал хэнд ч авах шунал, хүсэл нь төрөх нь тодорхой.

-Олсон хэдэн цаасандаа тааруулан хямд төсөр аргаар амьдрах хүсэлтэй-

Нэг талаараа ийм төрлийн гэмт хэргийн мэдээ мэдээлэл өдөр бүр хаа сайгүй гарч байхад дахин дахин залилуулж байдаг иргэд “Тэнэг юм уу гэнэн юм уу” гэх асуудал гарч ирж байгаа бол нөгөө талаараа олсон хэдэн цаасаараа хямд төсөр амьдрах аргыг хайж, аль хямд гэсэн бүхнийг эрэл хайж болж явдаг нь тэдний буруу биш юм.

“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг халаасныхаа хэмжээгээр өөрийгөө өнгөтэй өөдтэй хувцаслаж, бусдаас дутуугүй эд хэрэглэл эдлэх хүсэл нь цахим залилагчдын бай болоход амархан тусаж буй хэрэг. Цахим зальдагчдын level ахиж” гэртээ хүүхдээ харангаа мөнгө олох боломж”, “Хувийн мэдээллийн анкет бөглөөд 5000 төгрөгийн нэгж аваарай” гэх мэт санхүүгийн асуудалтай, ажилгүй эсвэл амар хялбараар мөнгө олох сонирхолтой хүмүүсийг онилон наадаж байгаа нь харамсалтай.

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *