Улаанчулуутын хогийн цэгийн хогийг шатааж эрчим хүч болгоно
Нийтийн хэлж заншсанаар Улаанчулуутын хогийн цэг анх 2009 онд Япон улсын буцалтгүй тусламжаар хог дарж булах зориулалтаар байгуулжээ. Ашиглалтын хугацаа 2024 онд дуусна хэмээн тооцоолсон байна.
Анх 48 га талбайг хамардаг байсан бол өдгөө 98 га болж өргөжсөн. Тодруулбал 2015 онд тус хогийн цэгийг хааж, түүнээс хоёр километрийн зайтай “Нарангийн энгэр” гэх газрыг шинэ хогийн цэг болгохоор төлөвлөжээ.
Тус хогийн цэгт өдөртөө 3000-3500 тонн буюу Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувийг зөөвөрлөдөг. Энэ тоо жилээс жилд өсдөг бөгөөд дахин боловсруулах үйлдвэр байгуулах өндөр хүлээлттэй байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Тус хогийн цэгийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа тул дараагийн арга хэмжээг төлөвлөж байна. Хогийн цэг дэх хогийг шатааж, булдаг. Өөрөөр хэлбэл хогийг шатааж, эрчим хүч болгох асуудлаар ААН-үүдтэй уулзаж байгаа” гэв.