Л.Энх-Амгалан: Иргэн О.Батнайрамдал “нялхсын өвчин” тусч улстөрд тодрох зорилгоор ташаа мэдээлэл гаргаж тавьсан

БЗС-ийн зээлдэгчдийн мэдээллийг өмнөх удирдлага, ажлаас гарсан хүмүүс нь устгасан асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өгч байна.

Тэрбээр “О.Батнайрамдалын мэдээлэл ард түмэнд ямар эргэлзээ төрүүлсэн гэхээр Засгийн газрын хийсэн таван “Ш” ажиллагаа чинь зарим  нь хуурамчаар хийгдчихсэн юм бишүү, бүх юмыг нь далдалчихсан юм бишүү гэсэн ийм л зүйлийг үгүйсгэсэн. “Шилэн” ажиллагаагаар хамгийн түрүүнд энэ мэдээлэл ил болсон.2380 хүүхдийн мэдээлэл ил болсон. Энэ мэдээлэлтэй өнөөдөр хүн бүхэн танилцах эрхтэй.Боловсролын зээлийн санг шилэн болгосны дараа албан ёсоор хэвлэлийн бага хурал хийсэн.Яагаад энэ бүгдийг Засгийн газар ил болгосон гэхээр ард иргэд үнэн зөв эх сурвалжтай байх ёстой. Үнэн зөв эх сурвалж дээр суурилж шүгэл үлээж болно. Харин Засгийн газрын ил, шилэн болгосон мэдээллийг гуйвуулж хэн нэгний нэр төрд халдах гэсэн, тодрох гэсэн нялхсын өвчин тусч болохгүй гэдгийг залуу дүү нартаа хэлмээр байна. О.Батнайрамдалд хандахад “Нялх Сэнгүм битгий бай.Битгий улс төрд тодрох гэж оролдоод бай.Энэ бол нялхсын өвчин.Харвард төгссөн бол Харвард шигээ улс, эх орондоо хэрэгтэй зүйл ярь.Хэдэн тоо нийлүүлж чадахгүй хүн Харвард төгссөн бол харамсалтай байна” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *