Төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн тоглоомын талбайг засаж тохижуулжээ

Олон улсын тээвэр зуучлалын “Ханжинтранс” ХХК 2013 оноос олон улсын болон орон нутгийн тээвэр зуучлалын цогц үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Тус байгууллага  өдгөө 10 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байнга хамтран ажилладаг УБТЗ-ын Төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн гаднах тоглоомын талбайг шинэчлэн засаж тохижуулав. Ингэснээр тус эмнэлгийн Хүүхдийн тасаг хүүхдэд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлж, эмчилгээ, үйлчилгээгээ хийж эхэллээ. Удахгүй тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Ханжинтранс” ХХК-ийн зүгээс ийнхүү хүүхэд, багачуудадаа баярынх нь өмнө бэлэг барилаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments