Хоёр настай хүүхэд угаалгын машинд гацсан байсыг эсэн мэнд гаргажээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр хоёр настай хүүхэд угаалгын машинд гацсан байсныг эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, Төв аймгийн Зуунмод сумын Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 22:30 цагт хүлээн аван, дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.

Эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *