Баян-Өлгий аймагт хүүхдийн аминд хүрсэн хийлдэг тоглоом зөвшөөрөлгүй байжээ

Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас 10 гаруй хүүхэд хүнд гэмтэж, нэг хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн төв талбайд байрлах хийлдэг тоглоом салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхэд шидэгдэж, хүнд бэртсэн юм. Улмаар хүүхэд сэхээн амьдруулах тасаг эмчлүүлж байгаад бэртлээ даахгүй харамсалтайгаар нас барсан.

Тэгвэл уг хийлдэг тоглоомыг ажиллуулах зөвшөөрөлгүй, хувь хүн ажиллуулж байжээ. Тухайн хийлдэг тоглоом болон бусад тоглоомын төв ажиллуулдаг газрыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд бэртсэн хүүхдүүдийн эмчилгээний зардлыг ЗДТГ-аас гаргах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *