Гэрээсээ хөл нүцгэн гарсан ой зургаан сартай хүүхэд алга болжээ
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Хотгорын голоос өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны оройн 19 цаг орчимд 1 ой 6 сартай хүүхэд гэрээсээ гарч алга болжээ.
Аймаг, сумын Онцгой байдал болон цагдаагийн газар, ар гэрийнхэн алга болсон газраас 30-40 км зайд самналт хийж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хүүхэд ягаан цамцтай, жинсэн өмдтэй, хөл нүцгэн гэрээсээ гарсан бөгөөд үзсэн, харсан хүн байвал 88020249, 89688318, 88097495 утсаар мэдээлэл өгнө үү.