Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ганцаараа сөрөөд амжилтыг эс олов
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Их хурал 126 гишүүнтэй болохоор төслийг ажлын хэсгээс оруулж ирсэн. Үүнийгээ өнөөдөр эцэслэн баталж, нэг парламенттай, 126 гишүүнтэй байхад нийт гишүүдийн ихэнх нь санал өгснөөр дэмжигдсэн байна.
Гэвч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ганцхан гишүүн сөрсөн нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн гишүүн байлаа. Тэрбээр энэ тухайгаа “Хүн нэг амаар хоёр өөр зүйл ярьж болохгүй. Хэлсэн ам, хийсэн үйлдэлдээ эзэн болдог байх ёстой. Нэгэнт би энд иргэдийнхээ төлөөлөл болоод сууж байгаа учир байр суурин дээрээ хатуу зогсоно. Тойргийн иргэдийн ихэнх нь гишүүдийн тоо нэмэх, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжээгүй. Тиймээс ч би сөрөг байран дээрээ хатуу, тогтвортой байх болно” хэмээсэн юм.
УИХ, нэг парламенттай 126 гишүүнтэй байх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар дэмжээгүй бол ЦХХХ-ны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар санал асуулгаас хоцорсон ч, протоколд дэмжсэн байр суурьтайгаар оруулж өгөхийг хүссэн байна.
Даваасүрэн,Цогт баатар нар сонгогдсон тойргийнхоо сонгогчдын саналыг илэрхийлсэн бусад нь намынхаа дарамт шахалтад орж сонгогчдын саналыг төлөөлсөнгүй .сонгогчидоо төлөөлж чадахгүй байгаа гишүүдийг дахин сонгохгүй байх хэрэгтэй