Төсвийн тодотголыг баталсны дараа хүүхдийн мөнгөний хүсэлтийг хүлээн авна

Хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр 100,000 төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам(ХНХЯ)-наас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн гаргах талаар тодруулахад “Эхлээд УИХ төсвийн тодотголоо хэлэлцэж хуулиа батална. Түүний дараа бид журмаа Засгийн газрын хурлаар оруулж батлуулна. Тиймээс журам ярихад эрт байна” гэв.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Ойрын хугацаанд холбогдох журам гаргана. Аль болох цахимаар, энгийн, чирэгдэл багатайгаар зохион байгуулна. Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд Хүүхдийн төлөө фонд руу орно” гэж мэдэгдэж байв.

 (МАН)-ын бүлгээс р мэдээлэл өгөх үеэрээ “Засгийн газраас төсвийн тодотголыг лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *