ҮЙЛ ЯВДАЛ: Зээлийн мэдээллийн хуулийн зүйл заалт иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй тухай иргэн мэдээлнэ

Зургадугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Нээлттэй өдөрлөг” болно.

10.00 цагт: Монголын Үндэсний музейд: Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлажээ. Мөн Монгол кинонууд Каннын олон улсын кино наадамд оролцсон талаар мэдээлнэ. Утас:51-262226.

10.00-15.00 цагт: Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвд: Иргэдийг харъяалал харгалзахгүйгээр биеийн найрлага, ясны нягтрал болон цусан дахь сахрын хэмжээг тодорхойлох үзлэг, шинжилгээ оношилгоог хийнэ.

11.30 цагт: “Чингис хаан”-ы музейд Саха (Якутад)-д зэрлэг цаа судлал, уламжлалт анагаах ухаанаар ажилласан монгол эрдэмтэн Б.Баасансүрэнгийн “Хойд туйлын бүсэд 30 жил” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 9960-8771, 99717-977.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11.00-14.00 цагт: УИХ-ын Ажлын хэсгүүд болон Байнгын хороод хуралдана.

16:00-16:30 цагт: “Новотел” зочид буудалд: Сөүл хотод зохион байгуулагдсан “Korea open cheerleading championship” олон улсын бүжгийн тэмцээнд 84-р сургуулийн 4-9 ангийн тамирчид амжилттай оролцож, цом алтан медаль авсан талаар мэдээлнэ. Утас: 9668-6341.

13:00 цагт: Иргэн Д.Цолмонхүү Зээлийн мэдээллийн хуулийн зүйл заалт Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчин иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй талаар мэдээлнэ. Утас: 9810-1981.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *