Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс долоон мэргэжлээр өрсөлдөнө

Дэлхийн ур чадварын тэмцээн Францын Леон хотод ирэх есдүгээр сард болох юм. “WorldSkills Lyon 2024” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид долоон мэргэжлээр оролцохоор болжээ.

Дэлхийн ур чадварыг тодорхойлох 47 дахь удаагийн тэмцээнд 60 гаруй орны 1500 гаруй оролцогч, 62 мэргэжлээр өрсөлдөнө.

“Worldskills Lyon 2024” тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтыг хэлэлцэх Олон Улсын Форум энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Францад болж буй байна. Дэлхийн 60 гаруй орны 750 гаруй төлөөлөгчид оролцож байгаа тус форумд Монгол Улсаа төлөөлж Боловсролын ерөнхий газрын төлөөлөл оролцож байна.

Форумаар:

  • Тэмцээний дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтүүд
  • Тэмцээний зохион байгуулалт, байршил
  • Аюулгүй байдал, орчны эрсдэлийн менежмент
  • Ивээн тэтгэгчидтэй холбоотой мэдээлэл
  • Тогтвортой хөгжлийн бодлогын үзэл баримтлал
  • Тэмцээнийг зохион байгуулагчдын баг бүрэлдэхүүний танилцуулга
  • Тэмцээний брэндинг, гарсан өөрчлөлт
  • Тэмцээний тээвэр, ложистик
  • Экспертүүдэд тавих шаардлага
  • Үнэлгээний зарчим, чиг хандлага
  • Ур чадварын менежерүүдийн хөгжил
  • Тэмцээнд оролцогчдын бүртгэл хийх хугацаа, төлбөр төлөлт
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага
  • Тэмцээний үед болох бусад арга хэмжээнүүд, оролцооны хэлбэрүүд, түншлэгчдийн үзэсгэлэнгийн мэдээллүүдийн талаар танилцуулж, нэгдсэн зохион байгуулалтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *