Гэрээсээ гараад сураггүй болсон 12 настай хүүг оллоо

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 12 настай, эрэгтэй хүүхэд оршин суух газраасаа сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн юм.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нартай хамтран эрэн сурвалжлалтыг шуурхай зохион байгуулж, энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *