СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван автобус, хоёр жижиг тэрэг мөргөлдсөн осол гарлаа

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Өлзий  төвөөс 7 буудал явах чиглэлд  нийтийн тээврийн гурван автобус, хоёр жижиг тэрэг мөргөлдсөн  осол өнөө өглөө 09:00 цагийн орчим гарлаа.

Автобусанд зорчиж явсан иргэдийн өгсөн мэдээллээр том оврын автобусны жолооч нэгийгээ шахсанаас дээрх осол гарч, тухайн хэсэгт зорчиж явсан жижиг оврын тээврийн хэрэгслүүд өртсөн байна.

Ослын улмаас автобусны цонх хагарч, автомашинуудад эвдрэл гэмтэл гарсан байна. Хүн бэртэж гэмтсэн эсэх талаар одоогоор  мэдээлэл алга байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments