ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах томилгоог хийхээр болжээ.
Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилно.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилж түүний оронд тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг дэвшүүлэн томилох ажээ.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилохоор болсон байна.
.