Хөгжлийн банк “ТоС 7 хоног” арга хэмжээнд оролцож байна

Монгол Улсын Хөгжлийн банк “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн” төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна байгаль орчин, нийгмийн үр нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн төслүүдийг санхүүжүүлэх бодлого баримтлан ажиллаж  ирсэн.

Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС)-оос 6-р сарын 13-наас 16-ны хооронд “ТоС 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байгаа ба Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн чиглэлээрх сургалт, семинарт оролцож байна.

Хөгжлийн банк нь Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-нд 2015 онд гишүүнээр элссэн бөгөөд банкны ажилтнуудыг SDG болон ESG эрсдэлийн менежментийн сургалт, зөвлөгөөнд хамруулж мэдлэг, мэдээлэл олгох болон бусад холбогдох байгууллагуудаас туршлага судлах, дотооддоо холбогдох дүрэм, журам боловсруулахад зөвлөмж авч хамтран ажиллаж байгаа юм.

Тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд:
    Ногоон зээлийн багцын хэмжээг өсгөх,
    Гаднын тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
    Ажилтнуудын болон харилцагчдын тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг дээшлүүлэх зорилт тавьсан.


Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Зорилтын хамтарсан сан”-гийн санхүүжилтээр Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж буй НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд, Хөгжлийн банк үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилласан.

Цаашид Хөгжлийн банк нь ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд тогтвортой хөгжлийн санхүүжилт, холбогдох олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, дагаж мөрдөх, энэ чиглэлээр санхүүжилт олгодог банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр зорьж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *