С.Батдөл нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товложээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг маргааш буюу энэ сарын 20-ны өдрийн 15:00 цагт товложээ.

Яллагдагч С.Батдөлийг:

  • Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
  • Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан,
  • Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *