БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2023”-д:

Техник технологи

Автомашин, хүнд машин механизм

Сэлбэг хэрэгсэл

Барилгын материал

Үслэг ба арьсан эдлэл

Өд сөдөн бүтээгдэхүүн

Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 орчим байгууллагын бараа, бүтээгдэхүүнүүдийг танилцуулна.

“БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн–2023”  өнөөдөр 11:00 цагаас “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийж, зургадугаар сарын 24-ний өдөр хүртэл гурав хоног үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *