“Миний дэлгүүр”-т гал гарч, хоёр иргэн нас барж, нэг иргэн хүнд түлэгджээ
СБД-ийн 3-р хороо “Далай ээж зах гал гараад байна” гэх дуудлага 12:33 цагт Гал Түймэр Унтраах 10-р ангийн тасагт иржээ. Тодруулбал, “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатаж байсныг унтрааж ажиллалаа. Уг гал түймэрт Миний сүлжээ дэлгүүрийн 3 ажилтан түлэгдсэнийг ЯТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ. Ослын улмаас хоёр иргэн нас барж нэг иргэний биеийн байдал хүнд байна.