Хөгжлийн банкинд учруулсан хохирлоо долдугаар сарын 3-ны дотор төлнө

Хөгжлийн банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцуулав. Шүүх хуралдаан ажлын 47 өдөр үргэлжилж гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов.

Дүгнэлтийг танилцуулж дууссаны дараа яллагдагч нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан түр завсарлуулах хүсэлт тавьсан юм.

Шүүгчид оролцогч нарын хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдаан долдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлахаар боллоо. Энэ хугацаанд шүүгдэгч, ААН-үүд Хөгжлийн банкинд учруулсан хохирлоо төлөх боломжтой гэдгийг даргалагч шүүгч хэлэв.

Ийнхүү долдугаар сарын 3-ны өдрөөс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч, хуулийн этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *