“Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкинд 36 тэрбумын хохирол учруулсан гэж үзэв
Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг танилцуулав.
“Алтай констракшн” компанийн захирал, “Монгол Драй Милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч Хадбаасангийн Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, хуурай сүү төслийн хүрээнд нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов.
Мөн “Монгол Драй Милк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаасан гэм буруутайд тооцлоо.