СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голд тоглохоор орсон 17 настай хүү осолдлоо
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Сайханы саравч” гэдэг газар Туул голд өчигдөр /2023.06.26/ 17 настай хүүхэд осолджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Ч/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Туул” голын уснаас өчигдөр 17:40 цагт гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.
Мөн тухайн иргэнтэй цуг явж байсан Э /20 настай, эрэгтэй/ нь таталт өгч ухаан алдсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Иймд аялж, амарч, зугаалж яваа ард, иргэдийг усны аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.