УИХ-ын гишүүн С.Ганбаатар Нүүрсний сонсголыг ахлах санал гаргав

БиОюу толгой” гэж хориод жил ярьсан. Цаашид ч ярина. Ямар том хулгай луйвар хийгдсэн юм бэ гэдгийг ард иргэд ухаарч ойлгож байтал дахиад араас нь нүүрс гараад ирсэн. Нүүрсний хулгай бол увайгүй хулгай. ОТ хулгай бол супер мэргэжлийн түвшинд УИХ-ын гишүүдийг бүгдийг нь авлигалдаж байгаад хийсэн аймшигтай хулгай. Нүүрсний хулгайн асуудалд одоо анхаарахгүй бол болохгүй. УИХ-ын дарга Г Занданшатар авлигалын эсрэг Их хурал байна аа гэж хэлж байсан. Энэ дагуу Их хурал дээр шүгэл үлээж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа бланк дээрээ санаачилж, УИХ-ын гишүүн Г.Ганболд Түр хороог ахалж, бүтэн 6 сар, дараа нь дахиж сунгаад 6 сар ажилласан.

Түр хороо 8 удаа хуралдсан. Шинжээчид, Тамгын газрын ажилтнууд гээд бүгд маш сайн ажилласан. Гэтэл АТГ-аас яг одоо үр дүн гарах гээд байна. Та нар битгий садаа болооч гэсэн утгатай ганцхан бичиг ирсэн. Одоо миний асуулт бол энд үнэхээр үр дүн гарсан уу? Ард түмэнд хэдэн төгрөгийн төлбөр төлүүлсэн бэ? Хэдэн хүнд хариуцлага тооцсон бэ? Хоёрдугаарт Би хүсэлт гаргаж дараагийн Ажлын хэсэгт орно. Түр хорооны ажлын хэсэгт ажиллаж байгаа УИХ-ын гишүүд Г.Ганболд, Г.Адьшаа, Б.Баттөмөр нар болон шинжээчид бүтэн жил сайн ажилласан. Дахин энэ ажлын хэсэгт орж ажиллах ёстой. Төрийн залгамж чанартай байх ёстой. Өмнөх түр хорооны үр дүнг замхруулах гэж дараагийн түр хороог байгуулагдсан байна гэж би бодохгүй байна.

Аудитийн гарсан дүгнэлтээс харахад ЭТТ компанид сайн засаглалын зарчим хэрэгжээгүй зөвхөн том хувьцаа эзэмшигч буюу Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Монгол ХХК зэрэг шийдвэр гаргагчдын гарах эрх бүхий этгээдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж тэдгээрийг төлөөлж удирдлагаар томилогдсон нөхдийг шууд томилогдож, хулгай хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Жижиг хувьцаа эзэмшигчид, ард иргэдийн эрхийг хамгаалах ямар ч боломжгүй болсон байна гэсэн Аудитын дүгнэлт гарсан байна.

Тиймээс энэхүү Түр хороог сайд нар даргалж болохгүй. Сөрөг хүчин даргалах ёстой. Сөрөг хүчин дотроо 20 жил ОТ-той зодолдсон тэднийхээ нүүдлийг сайн мэддэг учраас намайг даргалуулж өгөөч ээ гэж би хариуцлагатайгаар хэлмээр байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *