Сэлбэ гол дагуу 141 орон сууц үерийн усанд автжээ

Долдугаар сарын 6-ны байдлаар Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автсан байна. Усанд автсан СБД-н 1,7,8,11-р хороо, БЗД-ийн 1, 6, 15, 25-р хороо, ХУД-ийн 1, 2-р БГД-ийн 3, 24, 25-р хорооны барилгууд байгааг НОБГ-аас тодруулж байна.

Мөн голын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлагдсан усанд автах эрсдэлтэй 230 барилгын дэлгэрэнгүй судалгааг Хот байгуулалт хөгжлийн газраас гаргаж нийслэлийн онцгой комисст хүлээлгэн өгөв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments