21 аймгийн онцлогийг харуулах “Эх орон” тоглолт өнөөдөр Сүхбаатарын талбайд болно
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн “Эх орон” тоглолт өнөөдөр /2023.07.10/ 21:00 цагаас Сүхбаатарын талбайд болно.
Тоглолтын Eрөнхий найруулагчаар Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ерөнхий продюсероор түүний хүү Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл нар ажиллаж байгаа бол “Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг илтгэсэн өвөрмөц найруулгатайгаараа онцлогтой.