FOX NEWS: Жижи Хадидыг хориотой бодис биедээ авч явсан учир баривчилжээ
Америкийн загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, Tom Ford болон Victoria`s Secret зэрэг том брэндүүдийн албан ёсны нүүр царай болсон Жижи Хадидыг хориотой бодис биедээ авч явсан хэргээр баривчилсан тухай мэдээ түглээ.
Долдугаар сарын 10-нд Жижи Хадидын хувийн онгоц Кайманы арлын Оуэн Робертсийн нисэх онгоцны буудалд буусан байна. Хил гаалийн ажилтнууд шалгалт хийх үеэр тусгай зориулалт бүхий хориотой бодис биедээ авч явааг илрүүлж, тэр даруй баривчилсан гэж мэдээлсэн юм. Тэгвэл тэрхүү хориотой бодис гэдэг нь марихуан бөгөөд хуулиар хориглоогүй газраас буюу Нью-Йоркоос эмчийн бичгийн дагуу худалдан аваад Кайманы аралд очсон нь ийнхүү хууль зөрчсөн явдал болжээ. Харин Жижи Хадид 1000 ам.доллар батлан даалтад төлж суллагдсан байна.
Жижи Хадидыг охиноо олны нүдэнд өртүүлэх тун дургүй тухай мэдээлэл байнга цацагддаг. Охинтойгоо хамт байгаа зурагаа сошиалд оруулахдаа ч царай зүсийг нь зориудаар нуудаг.
2020 оны намар Хадид, One Direction хамтлагийн Зейн Малик нар охинтой болсон. Гэвч харамсалтай нь удалгүй салсан. Тэдний салах болсон гол шалтгааныг Хадидын ээж Ёлонда Хадидын гаргасан алдаатай холбон тайлбарлаж байлаа. Ёлонда зээ охиныхоо нүүр царайг санаандгүй байдлаар сошиалд харуулснаас болж Зейн уурлаж, хадам ээждээ гар хүрсэн. Үүнээс болж хамтдаа амьдрах боломжгүй болсон гэж бичигдэж байсан юм.
Эх сурвалж: FOX NEWS