“SAVE GREEN” КРЕДИТ КАРТ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ
Төрийн банк эмэгтэйчүүддээ зориулан аяллын “SAVE GREEN” кредит картыг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Энэхүү карт нь Төрийн банкны нийгмийн хариуцлагын хүрээнд цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд зориулагдан гарч байгаа бүтээгдэхүүн бөгөөд таны худалдан авсан картын жилийн хураамжаас 10,000 төгрөг нь мод тарих үйлсэд зарцуулагдахаараа онцлогтой.
“SAVE GREEN” нь төгрөг болон юанийн сонголттой, дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой, EMV чип, зайнаас унших PayWave технологи бүхий кредит карт юм. Уг картыг хэрэглэснээр ЮнионПэй байгууллагын “Travel Mate.Asia” хөтөлбөрт хамрагдан Ази тивийн 20 орны аяллын эх сурвалжийг онцгой эрхтэйгээр авч, үзвэр үйлчилгээ, автомашин түрээс, зочид буудал, зоогийн газар, дэлгүүрүүдэд хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг давуу талтай юм байна.
Төрийн банк нь сүүлийн жилүүдэд нийгмийн хариуцлагатай банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнээс дурдвал харилцагчдадаа эрүүл мэндээ хамгаалж, урьдчилсан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамрагдуулах зорилго бүхий “Эрүүл иргэн” хадгаламж, картын жилийн хураамжаас тодорхой хувь нь тухайн орон нутгийн байгаль хамгаалах үйлсэд зарцуулагддаг “Миний Монгол”, Эко боловсрол олгох зорилго бүхий “Эко Карт”, мөн залуучууддаа зориулсан гэнэтийн ослын даатгалтай “Z” картуудыг зах зээлд гаргаад байгаа билээ.
ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА – ТӨРИЙН БАНК