ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулбал эрч хүч ихсэнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2022.11.03 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 07.40-17.32
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *