Супер азтан нэг тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болов
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өнөөдөр (2024.07.17) шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдаж, супер азтан нэг тодорлоо. Супер азтан 5-30 сая төгрөгийн эзэн болж байгаа юм.
Энэ удаагийн тохиролд 2024 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны долдугаар сарын 16-ны өдрийн 23:59 цагаас өмнө НӨАТ-ын баримтаа цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 49 473 380 баримт хамрагджээ. Үүнээс дараах азтанууд тодорсон байна.
- 8 орон таарсан 1 азтан, 5-30 сая
- 7 орон таарсан 4 азтан, 500,000- 10 сая
- 6 орон таарсан 41 азтан, 100,000- 5 сая
- 5 орон таарсан 427 азтан, 60,000-500,000
- 4 орон таарсан 4455 азтан, 40,000-100,000
- 3 орон таарсан 44266 азтан, 30,000-60,000 төгрөг тус, тус хожжээ.
po4xtu
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?