Сэлбэ, дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх явцад цогцос гарчээ
Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажил явагдаж буй.
Уг ажлын явцад нэр, нас тодорхойгүй удаан хугацаанд байсан цогцос гарч ирсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Тухайн цогцос лаг хагшаас дунд удаан хугацаанд байснаас үүдэн нас барсан хугацаа болон цогцос таниулах ажил хүндрэлтэй байгаа тухай эх сурвалж хэллээ.