Хонконгт болсон тоглолтын үеэр бүжигчид дээр тайзны дэлгэц унажээ
Хонконг хотод “Mirror” нэртэй хамтлаг тоглолтоо хийж байх үед тайзны том дэлгэц хоёр бүжигчин дээр унасан осол гарчээ. Осол гарсны дараа тоглолтыг зогсоож, тус хамтлагын менежер үзэгчдийг тайвнаар цэнгэлдэх хүрээлэнг орхин гарахыг хүссэн аж. Хонконгын цагдаа нар бэртсэн хоёр бүжигчнийг эмнэлэгт хүргэсэн аж.
Тэдний хэвтэж буй эмнэлэг мэдээлснээр бүжигчдийн нэг нь хүзүүндээ бэртэл авч, биеийн байдал нь хүнд байсан тул эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн аж. Харин нөгөө бүжигчний биеийн байдал хэвийн байгаа хэмээжээ. Хонконг хотын засгийн газар цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлыг бүрэн шалгах хүртэл тоглолтыг хойшлуулсан аж. Тус хотын дарга Жон Ли “Ийм осол гарсан цочирдож байна. Гэмтсэн хүмүүс хурдан эдгэрээсэй гэж хүсье” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ