ҮЙЛ ЯВДАЛ: “THIS IS NOW” үзэсгэлэнг нээнэ

Наймдугаар сарын 29-ний пүрэв гарагт болох үйл явдлын тойм:

 16:00 цагт: Монгол, Герман хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж ХБНГУ-ын Эссен хотын Руурланд дахь RKB уран бүтээлчдийн холбоо, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлчид соёлын солилцооны хүрээнд “THIS IS NOW” үзэсгэлэнг нээнэ. Үзэсгэлэн есдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажил үргэлжилж байна.

-AНУ-ын ЭСЯ-ны санаачилгаар Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүдийг Гэгээнтэн кино театрт наймдугаар сарын 26-29-нд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook их сургуулийн New Cinema институт хамтран уран бүтээлчдэд зориулж, дадлагад суурилсан CASUAL CINEMA сургалт Үндэсний төв номын санд энэ сарын 31 дуустал үргэлжилнэ. Утас: 9330-0440

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *