Архи хэтрүүлэн хэрэглэснээс зургаа хоногийн хугацаанд зургаан хүн амиа алдсан байна
Цагдаагийн байгууллагаас 2021 оны арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдолд “Хэргийн газрын үзлэг” хийжээ.
Урьдчилсан байдлаар осгож, хөлдөж нас барсан 9, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс зургаан хүн амиа алдсан нь тогтоогдсон байна.
Хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй гэдгийг иргэдэд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас анхаарууллаа.