Европын парламентын ерөнхийлөгч 65 насандаа таалал төгслөө
Европын парламентын ерөнхийлөгч Дэвид Сассоли мягмар гарагийн үүрээр Авиано дахь эмнэлэгт 65 насандаа таалал төгссөнийг түүний хэвлэлийн төлөөлөгч Роберто Куило мэдэгдлээ.
Италийн сэтгүүлч асан, зүүн төвийн үзэлтэй улстөрч Дэвид Сассолигийн дархлааны тогтолцоонд ноцтой хүндрэл гарсны улмаас өнгөрсөн сард Италийн Авиано дахь эмнэлэгт хэвтжээ. Тэрбээр сүүлийн хоёр долоо хоногийн турш биеийн байдлын улмаас бүх арга хэмжээ, ажлуудаа цуцлаад байв.
Дэвид Сассоли сэтгүүлзүйн 30 жилийн карьераа орхиж, 2009 онд Европын Парламентын гишүүнээр сонгогдон, 2019 оны 7-р сард 705 суудалтай Европын парламентын ерөнхийлөгч болж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC