|

ТОДРУУЛГА: Хандиваар өгсөн эхо аппаратны өмнөх загварын дөрвөн аппарат ХСҮТ-д бий

Хошин урлагийн жүжигчид талийгаач Ц.Ганбаярын элэгний хорт хавдрыг эмчлүүлэхэд цуглуулсан хандивын мөнгөөрөө хавдрыг эрт илрүүлэхэд туслах эхо аппаратыг Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д хандивласан. Тухайн мэдээллийн дараа уг аппарат нь Монголд нэг ширхэг байдаг бөгөөд ийнхүү нэгийг бэлэглэснээр хоёр аппараттай боллоо гэх мэдээлэл түгээд буй. 

Улмаар нийгэмд дарга нарыг том оврын өндөр үнэтэй автомашинаа зарж, хавдрын эрт илрүүлгийн эхо аппарат авахыг уриалсан иргэд байр сууриа илэрхийлсээр байна. Уг асуудлаар ЭМЯ-аас тодруулахад:

“Хандиваар ирсэн аппарат ирснээр уг загварын хоёр эхо аппараттай болсон нь үнэн. Гэвч уг загварын өмнөх үеийн дөрвөн эхо аппарат бий. Үнэлгээ нь 240 орчим сая төгрөгийн үнэтэй. Тухайн аппаратууд ХСҮТ-д бий. Эмнэлэг бүрт эхо аппарат бий. Тухайн аппаратууд бүгд хавдрын аль нэг шатанд нь илрүүлэх боломжтой” гэв.

О.ЦОЛМОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *