|

Иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг ДНБ-ий 2.3 хувьтай тэнцжээ

Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн төсөвт үзүүлсэн нөлөөллийн судалгааг Дэлхийн банк гаргажээ. Үүнд:

Хүүхдийн мөнгөн тэтгэмж: 2020 оны 4-рсараас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.000 төгрөг болгон олгож эхэлсэн. Үүнд 2020 онд ДНБ -ний 3 хувь (1.06 их наяд төгрөг). 2021 онд ДНБ -ний 3.1% тай тэнцэх хэмжээний мөнгө тус тус зарцуулсан.

Татварын хөнгөлөлт: Орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 4 -р сараас эхлэн 2021 оны 6 дугаар сар хүртэл чөлөөлсөн. 2021 онд ДНБ – ий 1 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний татварын чөлөөлсөн буюу төдий хэмжээгээр татварын орлого буурсан.

Иргэн бүрт 300 мянган төгрөг: 2021 оны 5 – р сарын урт хугацааны хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгосон. Үүнд ДНБ-ий 2.3%тай тэнцэх хэмжээний мөнгийг улсын төсвөөс зарцуулсан.

Вакцинд хамрагдсаны урамшуулал: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд 50.000 төгрөгний урамшуулал олгосон. Үүнд ДНБий 0.2%тай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан.

Орон сууцны төлбөрийг тэглэж, шахмал түлшинд татаас олгосон: Үүнд ДНБ-ий 3.8%тай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулагдсан. Гэхдээ үүнийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр шийдвэрлэсэн юм.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *